МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.21
Улстөр

Д.Батлут: Стандартыг бол байнгын тавьж байх ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.21\ нэгдсэн хуралдаанаар Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд байр суурь илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Батлут:

Нийгмийн нөхцөл байдлаа зөв тодорхойлох хэрэгтэй. Миний хувьд энэ хуулийн төслийг дэмжихгүй байгаа. Өнөөдөр манайд төлөвлөгөөт хяналт, шалгалт хийж байгаа ч хууль зөрчсөн асуудал зөндөө гарч байна. Хэрэв 3 жилийн хугацаанд хяналт, шалгалт хийхгүй бол зөрчлүүд улам гаарна. Сүүлд нь барьж чадахгүй хэмжээнд очих эрсдэлтэй.

Хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй хүнс хэрэглэж байгаа. Үүнд заавал хяналт шалгалт хэрэгтэй. Байгууллагын түвшинд асуудлаа шийдэж боломжтой. Заавал хууль гаргах шаардлагагүй. Хяналтын давхардлыг арилгах шийдэл бүхий агуулгаар орж ирсэн бол хууль илүү бодитой болох байсан. Харин стандартыг бол байнгын тавьж байх ёстой. Мэргэжлийн хяналтын байгууллагаа дэмжиж, зөвлөн туслах үйлчилгээг чанаржуулах нь чухал болоод байна.

ШИНЭ МЭДЭЭ