МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.21
Улстөр

Т.Энхтүвшин: Төрийн хяналт шалгалт хийж байгаа хүмүүсээ соёлжуулах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.21\ нэгдсэн хуралдаанаар Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд байр суурь илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

Төлөвлөгөөт хяналт, шалгалтаа хийхгүй гэж заажээ. Төрийн хяналт нь аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гарсан зөрчлийг арилгахад чиглэгдэх ёстой. Гэтэл иргэний гаргасан өргөдлийн дагуу шалгалт хийнэ гэдэг нь хүний амь насанд аюул учирсны дараа шалгахтай агаар нэг. Бид урагшлах ёстой болохоос ухрах ёсгүй.

Ер нь ААН-үүд ямар асуудал тулгараад байгааг сайн сонсох ёстой. Төрийн хяналт шалгалт хийж байгаа хүмүүсээ соёлжуулах, шударга байлгах тал дээр анхаарах ёстойг тэд хэлдэг. Дотооддоо хяналтаа сайжруулах шаардлагатайг эргэн харах хэрэгтэй. Ялангуяа хоол хүнс, барилга байгууламж, эм эмнэлгийн хэрэгсэл дээр хяналтаа сулруулж болохгүй.

Түүний асуултад МХЕГ-ын дарга Б.Баасандорж хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ