МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.21
Улстөр

Ж.Сүхбаатар: Хяналт, шалгалт авилгын эх үндэс болсонд асуудал байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.21\ нэгдсэн хуралдаанаар Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд байр суурь илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Энэ хууль зөвхөн манай улсад яригдаад байгаа юм биш. Дайнтай холбогдуулан ОХУ энэ оныг дуустал Хяналт шалгалт үйл ажиллагааг зогсоох тухай хуулиа сунгачихсан. Бидний гол зорилго бизнес эрхлэгчдэд очдог дарамтыг багасгах үүднээс хуулийг санаачилсан билээ. Ерөнхий сайд "давхар давхар хориг" үүсээд байгааг онцолсон. Ийм үед хоригт орсон үед ердийн үеийн дэглэм үйлчлэх боломжгүй болсон байна.

Их эрсдэл гэдэг нь хуулийн хэлээр бол нөхөж баршгүй хохирлыг хэлээд байгаа юм. МХЕГ-ын авилга бол системийн авилга болтлоо өдий хүрсэн. Хяналт, шалгалт авилгын эх үндэс болсонд асуудал байна. Эдийн эрх чөлөө олгож, давхар давхар дарамтуудыг багасгахад чиглэгдэх ёстой. Хэрэв үүнийгээ шийдэж чадахгүй бол ийм хууль гаргаад яах вэ.

Мэргэжлийн хяналтыг өөрчлөн зохион байгуулах шаардлагатай. Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам 100 хувь хяналтаа өөрсдөө хэрэгжүүлэх ёстой. Дэлхийн улс орнуудад ийм л байгаа.

Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох зорилгодоо хүрч чадах уу гэдэгт гол асуудал байна.

Түүний асуултад Ажлын хэсгийн төлөөлөл, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ