МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.21
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Д.Сарангэрэл: Хандлагын өөрчлөлт хийх энэ хуулийн төслийг бид дэмжих нь зүйтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.21/ хуралдаанаар Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

Төлөвлөлт шалгалт хийхгүй болсноор ААН, компаниуд ард иргэдэд аюултай үйл ажиллагаа хийнэ гэж бодохгүй байна. Өнөөдрийн нөхцөл байдал тун хүнд байгаа. Ковидын дараа Монгол Улсын эдийн засгийн өсөлт 4.6 хувиар унаж, 1992 оноос хойш хамгийн том уналт болсон. Бидний өнөөдрийн хэлэлцэж буй асуудал бол ААН-үүдээ дарамтгүй байлгахад л оршиж байна. Түүнээс огт хяналт, шалгалт хийхгүй гэсэн асуудал яригдаагүй. Энэ хуулийн төсөл нь ААН-үүдийг хүндрэлтэй үед дарамтнаас чөлөөлөхөөс гадна цаашдаа Мэргэжлийн хяналтын байгууллага хандлагын цоо шинэ өөрчлөлт хийх санаатай оруулж ирж байхад гишүүд яагаад дэмжихгүй байгааг ойлгохгүй байна. Уламжлалт хандлагаасаа салж, хандлагын өөрчлөлт хийх энэ хуулийн төслийг бид дэмжих нь зүйтэй.

ШИНЭ МЭДЭЭ