МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.21
Эдийн засаг, Худалдаа

Х.Булгантуяа: Хэмнэлт гаргая гэж бодож байвал хэвлэлийн гэрээг багасгах хэрэгтэй

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн \2022.04.21\ хуралдаанаар Төрийн хэмнэлтийн тухай анхдагч хуулийн талаар хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд байр суурь илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

2022 онд энэ хууль хэрэгжсэн бол урсгал зардал болон хөрөнгө оруулалт дээр хэдэн төгрөгийн хэмнэлт байна гэж тооцсон бэ?

Хуулийн төслийн 12.1.3-т ээлжийн амралтаараа дотоодын амралт сувиллын газарт эсвэл өөрийн болон эхнэр нөхрийн төрсөн нутагт амрах тохиолдолд түүний очих ирэх замын зардал төрөөс даадаг байсныг хориглож байна гэнэ. Ийм хууль тогтоомж байсныг мэдээгүй юм байна.

Мөн тус хуулийн төслийн 12.1.4-т Хэвлэлийн захиалгын төлбөр гэхээсээ илүүтэй хэвлэлийнхэнтэй гэрээ хийж байгаа нь өндөр өртөгтэй. Хэрэв хэмнэлт гаргая гэж бодож байвал хэвлэлийн гэрээг багасгах хэрэгтэй.

Албан томилолтын хугацаанд төлөвлөгөөнд тусгагдаагүй газраар зорчих, аялал жуулчлал хийхийг хориглоно гэжээ. Үүний оронд албаны бус үйл ажиллагаанд Элчин сайдын тэргийг унаж явахгүй байх гэж оруулбал илүү тохиромжтой.

Түүний асуултад Ажлын хэсгийн ахлагч хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ