2022.04.21
Эдийн засаг, Худалдаа
Х.Болорчулуун: Үндэсний үйлдвэрлэгчид төрөөс бодлогоор дэмжиж өгөхийг хүсэж байна
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн \2022.04.21\ хуралдаанаар Төрийн хэмнэлтийн тухай анхдагч хуулийн талаар хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр суурь илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
Бид юм л бол хил, гаалийн татвараар оролдож байна. Гаалийн татварыг бууруулах тусмаа л дотоодын үйлдвэрлэгчид үйлдвэрлэл хийж чадахаа больж байгаа юм. Элсэн чихэр, цагаан будааг бол ойлгож байна. Ургамлын тосны хувьд дотооддоо үйлдвэрлэх бүрэн боломжтой, хоёр ч компани ургамлын тос хийж байгаа. Энэ жил нийт 30.000 тонн ургамлын тосны түүхий эдийг худалдаж аваад тос үйлдвэрлэж, тэр нь дотоодын нийт хэрэгцээний 25-30 хувийг хангаж байна гэж мэдээлсэн.
Цаашдаа дотоодын ургамлын тосны хэрэгцээг 100% хангах боломжтой гэдгээ эдгээр компаниуд хэлж байна. Тэгэхээр энэ асуудлыг төрөөс бодлогоор дэмжиж өгөхийг л хүсээд байгаа юм. Үндэсний үйлдвэрлэлээ яаж бодлогоор дэмжих вэ гэвэл нэмүү өртөг шингэсэн гадны ижил бүтээгдэхүүнийг оруулж ирэх босгыг өндөрсгөх, эсвэл дотооддоо үйлдвэрлэсэн ургамлын тосыг гурилтай адилхан НӨАТ-аас чөлөөлж өгөхийг хүсч байна.
ШИНЭ МЭДЭЭ
ШИНЭ ХОРШОО ХӨДӨЛГӨӨНИЙ НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО
2024.04.26