МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эмэгтэйчүүдэд эрх зүйн орчин, хөнгөлөлттэй зээл дутагдаж байна
2022.04.25
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Эмэгтэйчүүдэд эрх зүйн орчин, хөнгөлөлттэй зээл дутагдаж байна

Өнгөрсөн гуравдугаар сард Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих нөлөөллийн бүлэг байгуулагдсан. Өнөөдөр тус бүлгийн гишүүд болон бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлагуудтай санал солилцох, хамтран ажиллах чиглэлээр уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд нөлөөллийн бүлгийн сар гарны хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил болон хууль эрх зүйн орчинг ээлтэй болгох хэрэгцээ шаардлага, тулгамдаж байгаа асуудлын талаар танилцуулсан юм.

Манай эмэгтэйчүүдэд ажил хийх эрмэлзэл их байна. Харин эрх зүйн орчин, хөнгөлөлттэй зээл дутагдаж байна. Эмэгтэй, эрэгтэй гэж ялгахаар зарим хүмүүс шүүмжлэлтэй ханддаг. Яагаад эмэгтэй гэж байгаа вэ гэхээр ковидийн дараа эмэгтэйчүүд эрхийн асуудал олон пунктээр хойшилсон НҮБ-аас эмэгтэйчүүдийг дэмжих уриалга гаргаад байна. Ажлын байраа их алдсан, хүүхдүүдээ асарсан гээд эмэгтэйчүүдийн ажлын ачаалал 3 дахин нэмэгдсэн гэсэн судалгаа байна.

Иймд бид хууль эрх зүйн орчинг ээлтэй болгохоор зорьж ажиллаж байгааг дуулгаж, хамтран ажиллахаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ