МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Тоглоомын талбайнуудыг улсад хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо
2022.04.25
Барилга, Хот байгуулалт

Тоглоомын талбайнуудыг улсад хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо

Баянгол дүүргийн 25-р хорооны Цоглог хотхон, 19-р хорооны 61-р байрны СӨХ-үүдийн хүсэлтийн дагуу 2021 оны улсын төсөвт суурилуулсан тоглоомын талбайг улсад хүлээлгэн өгөхөд бэлэн болсныг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг мэдээллээ.

Сонгогдсон тойргийнхоо иргэдийн амар тайван орчинд амьдрах эрхийг бүрэн хангах үүднээс Х.Ганхуяг гишүүн хичээнгүйлэн ажилласан нь энэ юм. Тэрээр бага төсвөөр, жижиг орон зайд бодитой зүйл хийж болдгийн жишээ эдгээр тоглоомын талбай гэдгийг онцлоод 2022 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 5 байршилд хүүхэд, хөгшдөд зориулсан тоглоомын талбайн тохижилтын ажлыг эхлүүлэхээр болсныг илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ