МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.26
Эдийн засаг, Худалдаа

Ж.Сүхбаатар: Төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг хөндөхөөр чиг үүрэгт нь нөлөөлөх тал бий

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны /2022,04,26/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Төрийн байгууллагын бүтэц зохион байгуулалт чиг үүрэгтэй нь уялдсан байдаг. Үүнийг хөндөж байна. Орон тоо бол зохион байгуулалтын анхдагч нэгж. Энэ хуульд олон хуулийн юмыг нэгтгэж чангатгаж өгсөн байна. Ийм хүнд нөхцөл байдалд түр мөрдөгдөх хууль гэж харж байна. Мөн 100-гаас дээш хүнтэй газар хэрэгжих ёстой. Гэхдээ гишүүдийн үгийг сонсох хэрэгтэй. Энэ зөвлөхийн хязгаарын тоог тавьж болно. Харин зөвлөхгүй байж болохгүй.Техникийн хувьд алдаатай зүйл харагдаж байна.

Түүний асуултад ажлын албаныхан хариулт өглөө.  

Ж.Сүхбаатар: Төрийн албан хаагчдын дүрэмт хувцасыг цэгцлэх нь зүйтэй

Ж.Сүхбаатар: Албан томилолтын зохицуулалтыг хийхдээ хүний эрхэд халдаж болохгүй

Ж.Сүхбаатар: Төрийн худалдан авалтыг цахим дэлгүүрээр хийх харилцааг хэрхэн зохицуулах вэ?

ШИНЭ МЭДЭЭ