2022.04.26
Эдийн засаг, Худалдаа

Б.Саранчимэг: Электрон тамхины хор уршигтай тэмцэхэд чиглэсэн ямар бодлого барьж ажиллаж байна вэ

УИХ-ын НББХ-ны /2022,04,26/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: 

Хэмнэлийн горимд шилжихдээ иргэдийн ажлын байрыг хамгаална гэж байгаа. Гэхдээ Засгийн газрын танилцуулгад 1500 ажлын байрыг цомхтгоно гэсэн. Энэ бусад хуультай зөрчилдөхгүй байгаа юу. Энэ цомхтголд орсон хүмүүсийн нөхөн олговор төсөвт орсон уу.Чиг үүрэг нэг газруудыг нэгтгэнэ гэсэн байна. Ямар төсөв байгууллагууд орж ирж байгаа вэ. Манай Байнгын хороонд ямар төрийн өмчит компани, үйлдвэр харьяалагддаг вэ.

Бид хэмнэлтийн горимд ороод төсвийн тодотгол хийж байна. Гэхдээ бид зайлшгүй авах татвараасаа орлогоо нэмэх ёстой. Электрон тамхи маш их хордуулдаг. Хаа сайгүй хэрэглэж байна. Дэлхий нийтээрээ ярьж зарим орон хорьчихлоо. Энэ талаар ямар бодлого хэрэгжүүлэх гэж байгаа вэ. Гадуур янжуур тамхи хүний биеийг 70 хувь хордуулна, электрон тамхи 5 хувь хордуулна гэсэн реклам байна. Энэ тамхийг Тамхины хуультай уялдуулах хэрэгтэй. 

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ