МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл тойрогтоо ажиллах хүрээнд иргэдийн санал хүсэлтийг сонсож байна
2022.04.26
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл тойрогтоо ажиллах хүрээнд иргэдийн санал хүсэлтийг сонсож байна

ХУД-ийн Яармагийн 4,5,6,7,8-р хорооны иргэд гэр хорооллын газраа дахин төлөвлөж барилгажуулах төсөлд хамрагдах гэж удаан хугацаанд хөөцөлдөж байгаа билээ.

Д.Сарангэрэл гишүүн хороо бүрээр нь нийслэлийн ажил хариуцсан хүмүүс, шалгарсан компани, хорооны иргэд оролцсон нүүр тулсан уулзалт зохион байгуулж, бодит байдал, тулгарч буй бэрхшээл мөн шийдлээ харилцан ярилцахаар болсон. Өнөөдөр /2022.04.26/ энэхүү уулзалт 4-р хорооноос эхэллээ. Дараа, дараагийн уулзалт хувиарын дагуу үргэлжилнэ.

Мөн ХУД-ийн 15, 17, 18-р хорооны иргэдтэй өнөөдөр /2022.04.26/ уулзлаа.

Сургууль, цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй , замд түгжрэхээс гадна орц , гарцны асуудлаас болж хотхондоо гацаж буйд иргэд бухимдаж байгаагаа илэрхийллээ. Буулгасан гаражны орон зайд 4-5 давхар гараж барих саналыг 15-р хорооны иргэн, барилгын инженер Төмөрсанаа гаргалаа. Гэрэлтүүлэг, замын ус зайлуулах, залуучуудын ажлын байрны асуудлыг ард иргэдийн төлөөлөл хөндөж байна.

Зарим аж ахуйн нэгж олон жил үйл ажиллагаа явуулахгүй атлаа том том газар хашаалсаныг хурааж сургууль, цэцэрлэг барихыг оршин суугчид шаардаж байна. Түүнчлэн бар, цэнгээний газар үүрийн 4, 5 цаг хүртэл ажиллаж байгааг ядаж 24 цаг хүртэл болгож өөрчлөхийг Хан-Уул дүүргийн иргэд хүслээ.

ШИНЭ МЭДЭЭ