МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.27
Эдийн засаг, Худалдаа

Д.Батлут: Төсвийн тодотгол хийхдээ төсвийн тэгш бус хуваарилалтыг зогсоож болох уу

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны /2022,04,27/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

 Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Батлут: 

Орон нутгуудад 2022 оны төсөв харилцан адилгүй тусгагдсан. Гэтэл энэ төсвийн тодотгол дээр бас тэгш бус хуваарилалт орж ирлээ.Хийх гэж төлөвлөсөн ажил хасагдаж байна. Миний хувьд тэгш хуваарилалтын талаар зарчмын санал хэлье. Төсвийн тодотгол хийхдээ 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байгаа орон нутгийн төсөв яагаад хасагдахгүй байна вэ. Төрийн захиргааны албан тушаалтнууд төсвийн тэгш бус хуваарилалт явуулж, дарга дагасан төсөв оруулж ирдэг.

Бүгд ижил ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүд.Энэ алдааг засаж болохгүй юу. Мөн тендер нь зарлагдаад батлагдсан төсөв хасагдсан байна. Энэ ойлгомжгүй байна. Төр, хувийн хэвшил гэж цэцэрлэг дээр ярих байх, харин хот, хөдөө гэж ялгаж болохгүй. Сая төгрөгөөс доош орлоготой, өөрөө даатгалаа төлсөн иргэдийн НД-ын шимтгэлийн 50 хувийг буцааж өгөх асуудал яригдаж байгаа. Тооцож үзэхээр сая төгрөгийн орлоготой хүн 47 орчим мянган төгрөг авна. Энэ бодит дэмжлэг болох уу. Харин үүний оронд НДШ-ээ багасгах талаар анхаарч ажиллах ёстой.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ