МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй уулзалт зохион байгууллаа
2022.04.28
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй уулзалт зохион байгууллаа

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, С.Одонтуяа нарын санаачилгаар ХХААХҮЯ-тай хамтран Баянзүрх, Баянгол дүүргийн️ бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй уулзалт зохион байгууллаа.

90 орчим хөдөө аж ахуйн ЖДҮ эрхлэгч эмэгтэйчүүд оролцсон бөгөөд Төрөөс жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны талаар баримталж буй бодлого, хэрэгжилт, Хөдөө аж ахуйг дэмжих зээл, Экспортыг дэмжих Дэлхийн банкны төслийн талаар ХХААХҮЯ-ны танилцуулгыг сонсож, асуулт асууж, санал хэллээ.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээс өөрсдийн бизнесийн бодит жишээн дээр арилжааны банкны зээлийн хүүгийн дарамт болон ЖДҮ зээлийн хүртээмж муу байгаа талаар санал ❗шүүмжээ хуваалцлаа. Түүнчлэн оролцогчдоос бичил зээлийн хүрээнд өрхийн хүлэмж түүн дотроо өрхийн өвлийн хүлэмжийн бизнес эрхлэхэд зориулсан зээлийн талаар сонирхон холбогдох мэргэжилтнүүдээс хариулт, зөвлөмж авлаа.

Уулзалтаас ЖДҮ зээлийн талаарх мэдээллийг иргэд, аж ахуйн нэгжид тэгш хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх явдлыг улам сайжруулах улмаар зээлийн хүсэлтийг хүлээн авах тухайд төрийн байгууллагууд нэгдсэн нэг ойлголт, шаардлага тавьдаг байх санал шүүмжийг уулзалтад оролцогчдоос тавьсны дагуу ХХААХҮЯ-наас ойрын хугацаанд тухайлбал маргааш, нийслэл болон дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвүүдтэй хурал хийж иргэдийг чирэгдүүлэхгүй байх, зээлийн хүсэлтийг хүлээн авах үйл явцад төрийн байгууллагууд нэгдмэл нэг ойлголттойгоор иргэдэд үйлчлэх шаардлагатай байгааг шийдвэрлэхээр боллоо.

ШИНЭ МЭДЭЭ