МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Төмс хүнсний ногооны өрхийн тариалан, мини хүлэмж байгуулах нь” сургалт боллоо
2022.04.28
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

"Төмс хүнсний ногооны өрхийн тариалан, мини хүлэмж байгуулах нь” сургалт боллоо

УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн санаачилгаар Азийн сан, БЗД-ийн ЖДҮ дэмжих төвтэй хамтран бизнес эрхлэгч иргэдээ чадавхжуулах зорилгоор цуврал сургалтуудыг явуулж байгаа билээ.

Энэ удаагийн сургалтыг "Төмс хүнсний ногооны өрхийн тариалан, мини хүлэмж байгуулах нь” сэдвийн дор мэргэжлийн багш нараар удирдуулан сургалт өчигдөр эхэллээ.

Сургалтын үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа сургалтад оролцогчидтой уулзан Булган аймагт хэрэгжиж буй "Шинэ хөдөө” төслийг БЗД-ийн алслагдмал хороодод хэрхэн хэрэгжүүлэх тухай, төслийн зорилго, хийгдэхээр төлөвлөж буй ажлуудыг танилцууллаа. Мөн түүнчлэн сургалтад оролцогчдынхоо санал хүсэлтийг сонсож тэдний асуултад хариуллаа. Сургалт өнөөдөр мөн үргэлжлэн явагдана.

ШИНЭ МЭДЭЭ