МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Улаан бэрс” шатрын клубын 12 дахь удаагийн сургалт эхэллээ
2022.04.27
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

“Улаан бэрс” шатрын клубын 12 дахь удаагийн сургалт эхэллээ

УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн үүсгэн санаачилсан “Улаан бэрс” шатрын клубын 12 дахь удаагийн сургалт эхэллээ. Тус шатрын клуб өнгөрсөн хугацаанд нийт 230 гаруй хүүхдийг сургаж төгсгөжээ.

Энэ удаад Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын 9 дүгээр сургуулийн 20 сурагчийг шатрын спортоор бэлтгэж байна.

Шатрын спорт хүний сэтгэхүйг хөгжүүлэх, шийдэл гаргах, сонголт хийх, хүлээцтэй, зөв шийдвэр гаргах, чөлөөтэй сэтгэх чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зэрэг олон давуу талтай.

ШИНЭ МЭДЭЭ