МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Орхон аймгийн хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн төлөөлөлтэй уулзлаа
2022.04.28
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Орхон аймгийн хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн төлөөлөлтэй уулзлаа

Өнөөдөр Орхон аймгийн хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн төлөөлөлтэй УИХ-ын гишүүн Д.Батлут уулзлаа. Уулзалтад аймгийн Засаг дарга С.Батжаргал, НБХ-ийн дарга А.Бумансор, БШУГ-ын дарга О.Ариунгэрэлт нар оролцлоо.

Орхон аймагт төр, хувийн хэвшлийн 40 гаруй цэцэрлэг бий. Энэ жил 8400 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байгаагаас 90.1 нь төрийн, 9.8 хувь нь хувийн цэцэрлэгт байна. Цэцэрлэгийн хамран сургалт 94 хувьтай байна.

Уулзалтаар: 1. Орхон аймагтаа 0-2 насны буюу яслийн ангийг хувийн хэвшлийн цэцэрлэгт тулгуурлан нээх боломжийн судлах. Учир нь хувийн цэцэрлэгт 0-3 насны хүүхдүүд хамрагдах нь их тул орон нутагтаа үүнийг судалж шийдвэрлэх талаар санал солилцлоо.

Мөн БШУЯ-аас цэцэрлэгүүдэд олгож буй хувьсах зардлыг хүүхдийн насны онцлогт нь тохируулж тооцох тухай асуудлыг СӨБ-ын мэргэжилтэн болон хувийн цэцэрлэгийн эрхлэгч нар хэлж байна.

Ковидын цар тахлаас үүдэн үйл ажиллагаа нь доголдоод байгаа хувийн цэцэрлэгүүдийн урсгал зардлыг боломжит хувилбараар шийдэх хэрэгтэйг онцолж байлаа. 

Хувийн хэвшлийн цэцэрлэгт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарч буй багш нарт олон жил ажилласаны тэтгэмж олгогдоггүй. Үүнээс улбаалж хувийн цэцэрлэгт ажиллах багш нарын тоо эрс цөөрч байгааг хэлж байна. Иймд төр, хувийн хэвшлийн цэцэрлэгийн багш нарт олон жилийн нэмэгдлийг нь ижил тэнцүү олгох тухай хүсэлтийг хэлж байна.

ШИНЭ МЭДЭЭ