МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.28
Эдийн засаг, Худалдаа

Э.Бат-Амгалан: УИХ-ын гишүүд өөрсдийн зөвлөх, туслахуудынхаа цалинг танах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.28/ хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Тогтоолын төслүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан:

Нэмэлтээр орж ирсэн саналын томъёололын хоёрдугаар хавсралтад анх орон нутгуудад нь шилжүүлнэ тохижилт фасадын ажил хүүхдийн тоглоомын ажлуудыг тусгасан байсан. Нийслэлд цэцэрлэг нэмж барина гэж яригдсан боловч тус хавсралтад оруулаагүй харагдана. Тухайлбал, 31,32 дахь заалтад Эрүүл мэндийн барилгын өргөтгөл, Нэгдсэн эмнэлгийн дурангийн тоног төхөөрөмж харин 60 болон 63 дахь заалтад сум, багийн орчныг тохижуулах, шинэ гудамж төсөл гэсэн нь мөн адил ороогүй байна. Тиймээс УИХ-ын гишүүд энэ хуулийнхаа хоёрдугаар хавсралтыг эргэж харах хэрэгтэй. Ойлгомжгүй асуудал их байна.

Хоёрдугаарт гэвэл хэмнэлтийг УИХ-ын гишүүд болон Засгийн газрын гишүүд бид нар өөрсдөөсөө эхэлмээр байгаа юм. Бүх зүйл шударга байх ёстой. Дүүрэг, суманд ажиллаж байгаа эмнэлэгүүдийн орлогч дарга, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга нарыг хассан байна. Эдгээр эмнэлгийн байгууллагын ажилтнууд маш их ачаалалтай ажилладаг. Тэд өдөрт ажлын 8 цагаар бус дунджаар 10-аас дээш цаг ажилладаг. Гэтэл эдгээр ажилтныхаа төсвийг таначихаад их хурлын гишүүд нь өөрсдөө зөвлөх, туслахуудынхаа цалинг танахгүй байгаа нь шударга бус үйлдэл. Эл асуудлыг хэн ч хөндөхгүй байна. Их хурлын гишүүдийн зөвлөх, туслах 2-3 сая төгрөгний цалин авдаг байж, хэмнэлтийн хууль хэлэлцэх нь үнэхээр хүнд байна.

Түүний асуултад Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар хариулав.

ШИНЭ МЭДЭЭ