https 231

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголын талаарх хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
2022.04.29
Эдийн засаг, Худалдаа

Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголын талаарх хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүн байсангүй. Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасны дагуу залруулга хийх гишүүн гараагүй тул төсвийн тодотголын талаарх хуулийн төслүүдийн эцсийн хувилбарыг танилцуулгын хамтаар нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

ШИНЭ МЭДЭЭ