МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Хууль тогтоомжийн ил тод байдал ба шийдвэр гаргах түвшин дэх иргэдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг болов
2022.05.03
Улстөр

“Хууль тогтоомжийн ил тод байдал ба шийдвэр гаргах түвшин дэх иргэдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг болов

Улсын Их Хурлын Тамгын газраас Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнтэй хамтран Улсын Их Хурлын гишүүдэд зориулан “Хууль тогтоомжийн ил тод байдал ба шийдвэр гаргах түвшин дэх иргэдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт АНУ-аас Конгрессийн гишүүн асан Фил Инглиш, Жеймс Слаттэри нар цахимаар оролцож, хууль тогтоох байгууллагад иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, хууль тогтоох процесст иргэдийн саналыг тусгах, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэж, хариуг нь өгөх, үүнд цахим технологийг ашиглах, хууль тогтоох байгууллагын мэдээллийг олон нийттэй хуваалцах зэрэг сэдвүүдээр оролцогчдод мэдээлэл өгөв.

Мөн Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг Монгол Улсын Их Хурал иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэдэг талаар мэдээлэл хуваалцлаа.

Хэлэлцүүлэг асуулт, хариултаар үргэлжлэхэд Улсын Их Хурлын гишүүд зочин илтгэгчдээс асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ харилцан санал бодлоо хуваалцсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүдийн зөвлөх, туслахууд, Улсын Их Хуралд суудалтай намын бүлгийн ажилтнууд мөн хамрагдав

ШИНЭ МЭДЭЭ