"Оюуны өмч ба залуучууд: Ирээдүйнхээ төлөө зохион бүтээцгээе" уралдаан амжилттай боллоо
2022.04.29
Эдийн засаг, Худалдаа

"Оюуны өмч ба залуучууд: Ирээдүйнхээ төлөө зохион бүтээцгээе" уралдаан амжилттай боллоо

Дэлхийн оюуны өмчийн өдрийг тохиолдуулан Отгонтэнгэр их сургуулиас TISC хөтөлбөрийн хүрээнд оюутан залуучуудын дунд "Оюуны өмч ба залуучууд: Ирээдүйнхээ төлөө зохион бүтээцгээе" оюуны бүтээл болон илтгэлийн уралдааныг амжилттай зохион байгууллаа.

Оюуны өмчийн газар Отгонтэнгэр их сургууль, Мэдээлэл технологийн үндэсний парктай хамтран тус уралдааныг зохион байгуулсан юм.

Илтгэлийн уралдаанд Отгонтэнгэр их сургуулийн Эрх зүйн 4Г ангийн Б.Цэнд түрүүлсэн бол оюуны бүтээл зохиох уралдаанд ундааны бөглөө ашиглан лаа хийсэн бүтээлээрээ Эрх зүйн 2-р анги шалгарсан байна.

Оюуны өмчийн газрын шинэ бүтээлийн ахлах шинжээч, TISC хөтөлбөрийн зохицуулагч Б.Одгэрэл “Оюуны өмч ба Залуучууд” сэдвээр, Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийтэгш “Олон улсад бүртгэлтэй Монгол улсын барааны тэмдэг” сэдэвт илтгэл тавьж оюутан залуучуудад мэдээлэл өгөв.

ШИНЭ МЭДЭЭ