“Баянхонгорын онцлогтой гар урлалын хөгжил” анхдугаар зөвлөгөөн боллоо
2022.05.02
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

“Баянхонгорын онцлогтой гар урлалын хөгжил” анхдугаар зөвлөгөөн боллоо

Баянхонгор аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойд зориулж урчууд, уран бүтээлчдийг дэмжих, аймаг орон нутгийнхаа онцлог шинж чанарыг харуулсан, гадаадын болон дотоодын жуулчдын эрэлт хэрэгцээнд нийцэхүйц загвар дизайн, сав баглаа боодолтой бэлэг дурсгал, гар урлалын брэнд бүтээгдэхүүнийг бий болгох зорилгоор МҮХАҮТ-ийн Баянхонгор аймаг дахь салбар, аймгийн Гар урчуудын холбооноос Оюуны өмчийн газар, АЗДТГ, ХХААГ, “Дүүрэн санаа” НҮТББ-тай хамтран “Баянхонгорын онцлогтой гар урлалын хөгжил” анхдугаар зөвлөгөөнийг 05-р сарын 01-ний өдөр зохион байгууллаа.

Энэхүү зөвлөгөөнд Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн улсын байцаагч Ч.Эрдэнэбаяр, Зохиогчийн эрхийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Ууганцэцэг, мэргэжилтэн Г.Энхчимэг, бүртгэлийн мэргэжилтэн Г.Доржсүрэн нар цахимаар оролцож, оюуны өмч, зохиогчийн эрхийн талаар сургалт орж, оролцогчдоос тавьсан асуултад хариулан тайлбар өгөв.

Зөвлөгөөнд уран зураач, уран сийлбэрч, уран барималч, оёмол, нэхмэл, сүлжмэлчин, эсгий урлаач, уран дархчууд, арьс шир урлаачид, цаасан урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон уран хатгамалч нарын сумдын төлөөлөл бүхий 120 гаруй бүтээлчид оролцжээ.

ШИНЭ МЭДЭЭ