МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.05.03
Эдийн засаг, Худалдаа

Х.Булгантуяа: Хуулийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөх судалгааг хийлгэх шаардлагатай байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2022.05.03/ боллоо. Хурлаар Үндэсний статистикийн хорооны 2021 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

Давтамжтай гаргадаг судалгаанаас гадна сэдэвчилсэн судалгаан дээр УИХ-ын гишүүдээс зааварчилгаа өгөөд реформын шинжтэй гол хуулиудад үнэлэлт өгөх судалгааг Үндэсний статистикийн хороогоор хийлгэвэл ямар вэ?

Жишээлбэл, бид Татварын багц хуулийг баталсан. Харамсалтай нь ковид гарсан учраас жижиг ААН, бизнес эрхэлж байгаа хүмүүст үзүүлж буй татварын хөнгөлөлтийн талаар мэдээлэл сайн тараагүй. Ингээд УИХ-ын гишүүдийн зүгээс чухал гэж үзсэн төсөлд санхүүжилтийг нэмж, томоохон хууль батлаад гаргадаг ч хэр зэрэг үр дүнтэй эсэх нь тодорхойгүй байдаг. Тэгэхээр томоохон шинэчлэлийн шинжтэй хууль гаргаад үр дүнг харах хэрэгтэй. Үүнээс улбаалж цаашдын алхамаа зөв хийж чадна.

Тиймээс Татварын шинэ хуультай холбоотой мэдээлэл, мөн Хөдөлмөрийн тухай хууль хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан эхний нэг жилийн тайлан мэдээг сонсох хүсэлтэй байна. Аль зүйл заалт нь амьдралд нийцэж байгааг мэдэх хэрэгтэй. Үүнд Үндэсний статистикийн хороог хамтарч ажиллахыг хүсэж байна.

Ядуурлын тоо буурсан гэж хэллээ. Ямар гол үзүүлэлт, баримт дээр ядуурал буурсан гэж үзсэн бэ?

Коронавирусийн нөлөөллийг тодорхойлох өрхөд суурилсан судалгаа гарсан байна. Ямар үр дүн гарсан бэ?

Түүний асуултад Ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ