2022.04.29
Хүний эрх
"Жагсаал цуглаан ба хүний эрхийн ажиглагч" сургалт зохион байгуулагдлаа
Хүний Эрхийн Үндэсний Комисс, Монголын Эмнести Интернэшнл хамтран зохион байгуулсан "Жагсаал цуглаан ба хүний эрхийн ажиглагч" бэлтгэх 2 өдрийн цогц сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
Уг сургалтад хүний эрхийн идэвхтэнүүд, Хүний Эрхийн Үндэсний Комиссын шинээр томилогдсон албан хаагчид, Иргэний нийгмийн байгууллагын ажиглагчид, хуульч, өмгөөлөгчдийн төлөөлөл оролцжээ.
Жагсаал цуглааны үеэр ажиглалт хийх нь хүний эрхийн зөрчил гарах магадлалыг бууруулах, хүчирхийллийн баримтыг цуглуулснаар буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэхэд хувь нэмэр оруулна.