МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр зарлагдлаа
2022.05.04
Эдийн засаг, Худалдаа

Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр зарлагдлаа

Хүүхэд харах үйлчилгээний төв байгуулахад санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээ болно.

Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлд эргэн нэвтрэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ажиллах хүчнээс гадуур байгаа эмэгтэйчүүдийг хөдөлмөр эрхлэхэд тулгарч буй бэрхшээлийг арилгаж, тэдэнд болон гэртээ удаан хугацаагаар хүүхдээ харж буй бага насны хүүхэдтэй ээжүүдэд цахим болон шаардлагатай ур чадвар олгох, сургалт, дэмжлэгт хамруулах замаар тэдний орлогыг нэмэгдүүлэх нь хөтөлбөрийн зорилго юм.

Хамрах хүрээ:

  • Ажилгүй эмэгтэйчүүд
  • Гэртээ бага насны хүүхдээ асран хүмүүжүүлж буй эмэгтэйчүүд;
  • Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд;
  • Хувиараа хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүд;
  • Жирэмсэн хөхүүл хүүхэдтэй эмэгтэй;
  • Өрхийн орлогоо нэмэгдүүлэх хүсэлтэй эмэгтэйчүүд;

Хугацаа: 36 сар

  • Олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээ: 10,000,000 (арван сая) төгрөг хүртэл
  • Зээлийн нөхцөл: 100 хувь эргэн төлөх нөхцөлтэй 1 удаа олгоно;

Тавигдах шаардлага:

  • Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, тогтоомжийн шаардлагыг хангасан байх
  • Хөдөлмөр эрхлэх ур чадварын үнэлгээ буюу профайлинг хийлгэх

Бүрдүүлэх материал:

  1. Санхүүгийн дэмжлэг хүссэн тухай өргөдөл
  2. Иргэний өөрийн болон хамтран ажиллах бусад иргэдийн цахим үнэмлэхний хуулбар
  3. Төсөл, төлөвлөгөө
  4. Бусад холбогдох баримт бичиг

ШИНЭ МЭДЭЭ