2022.05.04
Орон нутгийн хөгжил
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар ЧД-ийн 10 дугаар хороонд оршин суугч иргэдтэй уулзлаа
10 дугаар хороо нь нийт 1896 өрхийн 9000 орчим хүн амтай бөгөөд 18-35 насны 2300 орчим иргэнтэй. Тус хороонд 39, 57 дугаар сургууль, 124, 292 дүгээр цэцэрлэгүүд үйл ажиллагаа явуулдаг. Иргэдийн төлөөлөлтэй уулзаж ярилцан санал хүсэлтүүдийг сонслоо.
Иргэдийн зүгээс дараах санал, хүсэлтийг илэрхийлж байлаа.
- - Эрүүл байх нь эрхэм чухал. Боловсролын тухай хуульд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дасгал хөдөлгөөний талаар маш бага тусгагдсан учраас дасгалыг дадал зуршил болгох нь чухал байна. Монголд жилд дунджаар 3500-6000 хүн хорт хавдарын өвчлөлөөр өвчилж байна. Иймд 10 дугаар хорооны спортын төвийг дунд сургуулийн хүүхдүүдийн биеийн тамирын дунд сургууль болгох саналыг дэвшүүлсэн.
- - Усжуулах асуудлыг шийдвэрлэхэд анхаарах. Байгаль орчны доройтлыг зогсоож сэргээнэ.
- - Хангайн 3, Говийн 2 аймагт эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр байгуулж малчиддаа ойртуулах.
- - Эдийн засгийн хямралын цаг үед төрийн үйлчилгээний албанд ажиллаж байгаа ажилчдын цалин огт нэмэгдсэнгүй. 499000 төгрөгийн цалин сарынхаа хэрэглээнд хүрэлцэхгүй байна. Цалингийн хэмжээ нэмэгдүүлэх шаардлагатай.
- - Шонхор захын малын дайвар бүтээгдэхүүн борлуулдаг хүмүүст гадагш нь бүтээгдэхүүнээ гаргаж өндөр үнээр борлуулах асуудалд боломж байвал анхаармаар байгаа.
- - Дахин төлөвлөлтөөр баригдаж байгаа орон сууцнуудын гадна талд хүүхдийн тоглоомын талбай байхгүй учраас тоглоомын талбайтай болох.
- - Бармон ХХК-ны иргэдийг чирэгдүүлж байгаа талаар, газар чөлөөлөлтийг оновчтой шийдвэрлэх.
- -Хорооны залуусыг дэмжих.
- - Чөлөөт цагаа зохистой өнгөрүүлэх, хүний хөгжлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх.
- - Ахмадын асуудал зэрэг маш олон санал хүсэлтүүдээ илэрхийллээ