МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.05.04
Зам, Тээвэр

Б.Энх-Амгалан: Манай авто машинуудын ашиглалтын хугацаа хэтэрсэн учраас европын зам дээр явах эрхгүй байна

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны /2022,05,04/-ны өдрийн хуралдаанаар  “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

Энэхүү хэлэлцээрийг дэмжиж байна. Дэлхийн 50 гаруй улс нэгдчихсэн, ялангуяа дундад азийн нэлээн олон орон нэгдсэн хэлэлцээр учраас үүнд манай улс нэгдэх нь зүйтэй гэж үзэж байна.

Монгол Улсын хэмжээнд сүүлийн 5 жилд 34,500 зам тээврийн осол гарснаас 97,2% нь жолоочын буруутай үйлдлээс болж гарсан гэж байна. Гэтэл бид дүрмээ мэддэггүй жолоочидтой байж олон улсын тээвэр хэрхэн хийх вэ? Энэ асуудлыг мэргэжлийн хүмүүс хэрхэн авч үзэж байгаа вэ?

Хоёрдугаарт хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд техник, тоног төхөөрөмжийн худалдан авалт, нийлүүлэлтийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлнэ гэсэн байна. Энэ нь тахаграф гэдэг аппратаа хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр болж байгаа гэсэн үг үү? Үүнийг улс хариуцах юм уу, хувийн байгууллага хариуцах юм уу?

Гуравдугаарт манай авто машинууд европын авто зам дээр явах эрхгүй болчихсон. Яагаад гэвэл ашиглалтын хугацаа нь хэтэрчихсэн. Тиймээс европын зам дээр явах зөвшөөрлийг өгөхгүй байгаа гэсэн мэдээллийг надад өгсөн. Шинээр авто машин захиалах гэхээр 3-4 жилийн дараа үйлдвэрлүүлэх асуудал яригдаж байна. Энэ асуудалд ямар арга хэмжээ авах гэж байгаа вэ?

Түүний асуултад ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ