Байгаль орчны салбарт БНСУ-тай хамтран ажиллана
2022.05.04
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Байгаль орчны салбарт БНСУ-тай хамтран ажиллана

Байгаль орчны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Байгаль орчны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сөрөг нөлөөллийг бууруулах асуудлыг ногоон ирээдүйн төлөө хамтран ажиллах чиглэлүүдийн нэг гэдгийг ухамсарлаж хамтран ажиллах гарын үсэг зурлаа.

Хоёр талт хамтын ажиллагаа нь Талуудад ашигтай гэдэгт итгэж байгааг дуулгахад таатай байна. 

  • Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр олон талт хамтын ажиллагаа, зөвлөлдөх механизмыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах үр дүнтэй, бодитой хамтын ажиллагааг хэрэгжүүлж, шинэ боломжуудыг идэвхтэй эрэлхийлэхийг эрмэлзэж,
  • Байгаль орчны салбарт хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах хамтарсан төслүүдийг боловсруулах, дэмжих;
  • Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарлын тооллогын хэмжих, тайлагнах, нотлох (MRV) аргачлалын тогтолцоог бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
  • Талуудын уур амьсгалын өөрчлөлтийн бодлогын талаар мэдээлэл хуваалцах;
  • Хамтарсан арга хэмжээний хүрээнд байгаль орчны салбарт хамтран ажиллахаар Талуудын тохирсон бусад чиглэлээр.
  • Хамтарсан арга хэмжээг ил тод, үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд Талууд тус бүрийн тогтоосон дүрмийг бүрэн дагаж, тодорхойлсон арга хэмжээг хэрэгжүүлэхэд санхүүгийн болон техникийн дэмжлэг үзүүлэхэд нягт хамтран ажиллана.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц, ялангуяа Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлд заасан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ, тогтвортой хөгжилд хүрэхэд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр хамтарсан үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг дэмжихэд Талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд орших аж.

ШИНЭ МЭДЭЭ