МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.05.04
Зам, Тээвэр

Б.Баттөмөр: Олон Улсын хооронд автотээвэрлэлт хийх бэлтгэл ажил хэр хангагдсан бэ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны /2022,05,04/-ны өдрийн хуралдаанаар  “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Энэхүү хуулийн төслийг дэмжиж байна. Туршилтын тээвэр гүйцэтгэсэн гэж ярьж байна. Олон Улсын хооронд автотээвэрлэлт хийх бэлтгэл ажил хэр хангагдсан бэ?

Хоёрдугаарт 2019 онд Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр батлаад, 2023 он гэхэд нийт авто ослыг 50% бууруулна, авто ослоос үүдэлтэй нийгмийн эрсдлийг мөн 50% бууруулна гэсэн амлалтыг бид авсан. Үүний хэрэгжилт одоогоор ямар түвшинд явж байгаа вэ?

Гуравдугаарт Орос, Монгол, Хятадын хооронд төмөр зам явдаг. Цаашдаа худалдааг хөнгөвчлөх, бараа материалын үнийг хямдруулах, бараа татан авалтын хурдыг нэмэгдүүлэхэд олон улс хоорондын автотээврийн үйлчилгээ, тээвэрлэлттэй холбоотой асуудал онцгой ач холбогдолтой. Манай улс Орос, Хятадыг холбосон транзит улс болно гээд яриад байгаа. Тэгэхээр энэ ажилтай холбоотой бэлтгэл ажлууд хэр явагдаж байгаа вэ?

Түүний асуултад ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ