2022.05.05
Орон нутгийн хөгжил
“Тэмүүжингийн андууд” тусгай хэрэгцээт цэцэрлэгт 12 ээж ажиллаж байна
УИХ-ын гишүүн Н.Учрал сайхан сэтгэлтэй олны буянаар “Тэмүүжингийн андууд” тусгай хэрэгцээт цэцэрлэг 5 дахь жилдээ амжилттай ажиллаж өргөжин хөгжиж буйд талархалтай явдгаа илэрхийлжээ.
Тэрээр,
Би цэцэрлэгийнхээ хүүхдүүдээ үнэ төлбөргүйгээр хүлээн авч өнөөдрийг хүртэл цэцэрлэгт маань жил бүр 80-90 хүүхэд сэргээн засах эмчилгээнд хамрагдаж 13 хүүхэд сургуульд орж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн аав, ээжийн ачааг бага ч гэсэн хөнгөлсөөр байна. Зарим хүүхдийн ээжүүдийг цэцэрлэгтээ авч ажиллуулж айл, өрхийн амьдралд нэмэр болсоор байгаа юм. (одоогоор 12 ээж ажиллаж байна) Олон түмний сэтгэлийн хүчээр энх тунх ажлаа хийж байна гэж бэлэгшээсээр ирлээ. Харин хэд хоногийн өмнө JCI Korea зүүсгэлийн ёслол дээр “Өгөөж”-ийн Түмээ ахтай уулзах завшаан тохиож уулзалтын үеэр цэцэрлэгт маань тусалъя, хөлд оруулдаг сайхан төхөөрөмж бэлэглэе гэсэн сайхан мэдээг тэрээр дуулгав. JCI байгууллагын сенатор, баялаг бүтээгч ахын сайхан сэтгэлд маш их талархаж өнөөдөр алхуулагч төхөөрөмжийг цэцэрлэгтээ гардууллаа. Түмэндээ тустай, сайхан үйл бүтээсээр ирсэн эрхэм ахын сэтгэлд талархаад ханашгүй. Түүний өгсөн сэтгэлийн дэмээр олон хүүхдүүд маань алхаж сурна гэдэгт итгэлтэй байна.
хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.