МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Одонтуяа: Улсын Их Хурлын гаднаас нь биш дотроос нь тэмцэх ёстой
2022.05.06
Улстөр

С.Одонтуяа: Улсын Их Хурлын гаднаас нь биш дотроос нь тэмцэх ёстой

Тэрээр УИХ-ын тогтоолын төслийг өргөн барих гэж байна. Үүний тулд Засгийн газраас санал авдаг, иймд саналаа яаралтай ирүүлэх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүллээ. 

Сонгогчдын 44 хувийн дэмжлэг авсан улс төрийн хүчин парламентын суудлын 80 орчим хувийг эзэгнэж байгаа нь гажуудал мөн. “Энэ бол ойлголцсон, тохиролцоонд хүрсэн асуудал болохоос хэн нэг улс төрчийн шуугиулах сэдэв биш. Улсын Их Хурлын гаднаас нь биш дотроос нь тэмцэх ёстой.” гэсэн байр суурийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа илэрхийлээд байна.

Түүний хувьд СОНГУУЛИЙН ХОЛИМОГ ТОГТОЛЦООНЫ  ДЭВШИЛТЭТ ХЭЛБЭРИЙГ УЛС ТӨРЧДИЙН  ЗАХИАЛГААР УСТГАСАН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН  2016 ОНЫ 05 ДУГААР ДҮГНЭЛТИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН УИХ-ЫН 38 ДУГААР ТОГТООЛЫГ  УИХ ӨӨРӨӨ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ гэж үзэж байгаа. 

Түүнчлэн УИХ-ын гишүүнийхээ хувьд дээрх тогтоолыг хүчингүй болгох тухай тогтоолын төслийг боловсруулж, Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байна. УИХ өөрсдөөс хамаарах зөв алхамыг хийж чадвал 2012 оны сонгуулийн холимог тогтолцоо эргээд хүчин төгөлдөр болох нөхцөл үүснэ. Ингэснээр Сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль болон бусад хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах асуудлыг  БАГЦААР НЬ НЯГТ УЯЛДААТАЙ боловсруулж, УИХ-д өргөн барих хэрэгтэй.

Ингэхийн тулд  юуны өмнө Үндсэн хуулиндаа улс орны хөгжлийн бодлого , ард иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг бүрнээ илэрхийлсэн, ямар ч алдаа мадаггүй, нэмэлт өөрчлөлтийг хийх шаардлагатай гэж үзэж Монгол Улсын Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байгаагаа илэрхийлсэн юм. 

Мөн Засгийн газар, УИХ-ын удирдлагын зүгээс УИХ-ын гишүүний албан ёсоор гаргаж байгаа энэхүү шаардлагын хариуг яаралтай ирүүлэхгүй тохиолдолд Үндсэн хуулийн цэцэд хандах эрхээ эдлэх болно гэдгээ ч илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ