ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Төв аймагт ажиллалаа
2022.05.09
Орон нутгийн хөгжил

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Төв аймагт ажиллалаа

ХЗДХЯ энэ оныг хувийн эрх зүйн шинэтгэлийн жил болгон зарлаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд бизнесийн таатай орчин бүрдүүлэх, эдийн засгийг эрчимжүүлж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр цөөнгүй хуулийн төсөл боловсруулж эхнээс нь батлуулж байна.

Батлагдсан хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгаа, юунд анхаарах ёстойг харьяа газруудынхаа албан хаагчидтай ярилцлаа. Мөн Төв аймагт ажиллах үеэрээ төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор Улсын бүртгэлийн хэлтэст шинэ ТҮЦ машин суурилууллаа.
Мөн Төв аймгийн хууль хүчний байгууллагын албан хаагчдад зориулсан “30 айл”-ын орон сууцыг Барилга, хот байгуулалтын яамтай хамтран барихаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ