2022.04.28
Орон нутгийн хөгжил
Г.Мөнхцэцэг: Орон нутагт барих сургууль цэцэрлэгийн төсөв царцаж байгаад харамсаж байна
УИХ-ын Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын байнгын хорооны /2022.04.28/-ны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг байнгын хороо, нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна.
Төсвийн тодотголтой холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:
Төсвийн танаас, тодотголд соёл, боловсролын чиглэлд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд их өртлөө. Орон нутагт барьж байгуулах сургууль цэцэрлэг, соёлын төвийн төсөв царцаж байгаад харамсаж байна. Дундговь, Говьсүмбэр аймгийн хувьд 2022 оны төсөвт 39 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан байсан. Үүний 70-80 хувь нь сургууль, цэцэрлэгийн барилга юм. Үүнээс цөөнгүй нь хасагдсан. Тухайлбал, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын соёлын төвийн барилгын төсөв хасагдсан байна. Үүнийг яагаад хасах болсон бэ?
Мөн түүнчлэн багш нарыг чадавжуулах, тоног төхөөрөмжөөр хангах төслүүд хумигдаж байна. Манай улсын ирээдүйни боловсон хүчин үүнтэй хамаатай. Эдгээр асуудлыг шийдэхийн тулд холбогдох яамнаас ямар ямар арга хэмжээ авч, цаашид бодлогоо хэрхэн тодорхойлж, хэрэгжүүлэх вэ?
Түүний асуултад Боловсролын, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
2023 оны улсын төсөв эцэслэн батлагдлаа
2022.11.14
Дэлхийн шинжлэх ухааны өдөр тохиож байна
2022.11.11