Газар зүйн заалтын туршлагаас хуваалцах цахим уулзалтыг амжилттай зохион байгууллаа
2022.05.09
Эдийн засаг, Худалдаа

Газар зүйн заалтын туршлагаас хуваалцах цахим уулзалтыг амжилттай зохион байгууллаа

Оюуны өмчийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Монголын оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо, Увс чацаргана үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран газар зүйн заалтын талаарх ойлголт, туршлага хуваах хэлэлцүүлгийг танхимын болон цахим хэлбэрээр явууллаа.

Хэлэлцүүлэгт Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн дарга С.Урангэрэл оролцож, Барааны тэмдэг, газар зүйн заалтын ахлах шинжээч Б.Оюунцэцэн “Газар зүйн заалтын эрхийн хамгаалалт” сэдвээр илтгэл тавин оролцогчдын цахимаар илгээсэн асуултад хариулж, ойлголт өгсөн байна.

Энэхүү сургалт, уулзалтын хүрээнд газар зүйн заалтын ерөнхий ойлголт, ач холбогдол, тавигдах шаардлагууд, газар нутгийн байгаль, цаг уурын онцлог, ард иргэдийн өв соёл шингэсэн брэнд бүтээгдэхүүнийг бий болгоход газар зүйн заалтын ач холбогдон болон “Увсын чацаргана” газар зүйн заалтыг Монголоос анх удаа Европын Холбоонд бүртгүүлэхэд гарсан сорилт, туршлагаас хуваалцав.

Арга хэмжээнд:
• Хууль зүй, дотоод хэргийн яам;
• Гадаад харилцааны яам;
• Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам;
• Эдийн засаг хөгжлийн яам;
• Соёлын яам;
• Байгаль орчин, аялал жуулчлалын яам;
• Мэргэжлийн хяналтын ерөнхий газар;
• Жижиг, дунд үйлдвэрийн газар;
• Шинжлэх Ухааны Парк;
• Шинжлэх ухааны академи;
• Соёл, урлагийн газар;
• Аймаг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар;
• Аймаг, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар;
• МҮХАҮТ-ын бүх аймгийн Салбар Танхимууд;
• Увс аймгийн чацаргана үйлдвэрлэгчдийн холбоо;

Монголын Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо зэрэг байгууллагуудын удирдлага, албан хаагчид, гишүүд бүхий 270 гаруй төлөөлөл оролцож олон нийтэд МҮХАҮТ, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Оюуны өмчийн газрын цахим хуудсаар шууд дамжууллаа.

ШИНЭ МЭДЭЭ