МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Баянзүрх дүүргийн 23, 28-р хороонд Олон улсын цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2022.04.30
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Баянзүрх дүүргийн 23, 28-р хороонд Олон улсын цэцэрлэгт хүрээлэн байгуулна

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Баянзүрх дүүргийн 23,28-р хороонд International Garden of Mongolia буюу Олон улсын цэцэрлэгт хүрээлэн байгуулах санаачилгыг дэвшүүлсэн.

Уг санаачилгыг А.Баяр, Н.Баярмөнхөөр удирдуулсан Баянзүрх дүүргийн хамт олон дэмжиж нийтдээ 300 га талбайд Үндэсний хэмжээний томд тооцогдох эко цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулахаар болсон. Зураг төслийн ажил явагдаж байгаа бөгөөд үүнд бүх хүний санал хүсэлт чухал юм.

Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн ЕБС-ийн бяцхан сурагч, залуучуудын дунд “Миний мөрөөдлийн эко цэцэрлэгт хүрээлэн” сэдэв дор гар зургийн уралдаан зарласан. Хүүхдүүд ямар орчинг хүсэж байгаа талаар та бүхэнд зургийн цомгоос хүргэе.

Мөн Улаанбаатар хотын иргэдийн ая тухтай амьдрах орчин ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн байгуулах санаачилгын хүрээнд иргэдийн санал, хүсэлтийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан өөрийн фэйсбүүк хаягаараа дамжуулан авч байна.

ШИНЭ МЭДЭЭ