2022.05.11
Барилга, Хот байгуулалт

Барилга, хот байгуулалтын салбарт авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг эхлүүллээ

Авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын шалтгаан нөхцөлийг илрүүлэн тогтоох, арилгах, таслан зогсооход чиглэсэн арга хэмжээ авах, төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг арилгах чиглэлээр Барилга, хот байгуулалтын салбарт авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг эхлүүлээд байна. Энэ ажлын хүрээнд өнөөдөр Барилга хөгжлийн төв Төрийн өмчит үйлдвэрийн газартай салбарын хууль тогтоомж, барилга барихтай холбоотой дүрэм, журам, барилгын стандарт, барилгын зураг төслийн магадлагаа гаргахад гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар ярилцаж, цаашид хамтран ажиллах асуудлаар уулзалт зохион байгууллаа.

ШИНЭ МЭДЭЭ