МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд хөнгөлөлттэй зээлэнд хэрхэн хамрагдах талаар цогц мэдээллийг хүргэлээ
2022.05.12
Эдийн засаг, Худалдаа

Бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд хөнгөлөлттэй зээлэнд хэрхэн хамрагдах талаар цогц мэдээллийг хүргэлээ

Энэ мэдээллийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон Эдийн засагч Ч.Отгочулуу, Хуульч Л.Дэлгэрмаа нар хамтран зохион байгууллаа.

Төрийн байгууллагын хүнд суртал, мэдээлэл хомс, хөнгөлөлттэй зээл эзэндээ очихгүй байгаагаас манай улсад бичил бизнес, үйлдвэрлэл хөгжихгүй байна. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд өдөр ирэх бүр бэрхшээлтэй тулгарч орлого нь муудаж бизнес нь хумигдаж урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж банк бусын зээл, хоногийн зээл зэрэг өндөр хүүтэй зээл авч ашиг орлого олохоосоо илүү өрөнд баригдаж байгаа талаар уулзалтад оролцсон олон эмэгтэйчүүд ярьлаа.

Тиймээс бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, тэднийг мэдээ мэдээллээр хангах үүднээс "Нөлөөллийн бүлэг"-ийг байгуулан уулзалт, сургалтуудыг тогтмол зохион байгуулан эмэгтэйчүүдийг ажлын байртай болгох боломж бололцоог бий болгохоор ажиллаж байна.

Тус уулзалтаар

  • Эдийн засагч Ч.Отгочулуу "Эмэгтэйчүүдийн бизнес эдийн засгийн өнөөгийн байдал ба боломж"
  • Хуульч Л.Дэлгэрмаа Зээлийн эх үүсвэрүүдийн талаар мэдээлэл
  • “Mongol made” төслийн мэдээллийг тус тус өглөө.

ШИНЭ МЭДЭЭ