МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.05.12
Эдийн засаг, Худалдаа

Ж.Сүхбаатар: Санхүүгийн эрсдэлтэй цаг үед IPO гаргах шийдвэрт болгоомжтой хандах нь зүйтэй

УИХ-ын чуулганы /2022,05,12/-ны өдрийн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: 

Энэ төсөл дээр хоёр талаас нь харж үзэж байна.Өнөөдөр оруулж ирсэн үндсэн шаардлага дээр 12 зүйл оруулж ирсэн. Үнэлгээ бууруулах энэ асуудал дээр анхаарах хэрэгтэй гэсэн байр суурьтай байн. Эдийн засаг тогтворгүй нөхцөлд эрсдэлтэй гэж байна. Сүүлийн үед хэвийн хэвшлийн эрх зүйн тал дээр анхаарч байгаа. Тухайн үед эдийн засгийн нөхцөл байдал v хэлбэрийн болон зарим нь w болно гэж байсан. Одоо w болсон. Банкны асуудал дээр болгоомжтой хандах хэрэгтэй.

Түүний асуултад Монголбанк, СЗХ-ны төлөөллүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ