МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.05.12
Эрүүл мэнд

Ж.Сүхбаатар: Хянан шалгах түр хороо нь мөрдөн шалгах чиг үүрэгтэй гэдгийг ойлгох нь зүйтэй

УИХ-ын чуулганы /2022,05,12/-ны өдрийн хуралдаанаар “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Бид хянан шалгах гэж хэлж байгаа боловч мөрдөн шалгах, тусгай шалгалт. Түр хороо гэж байгаа боловч бусад түр хорооноос өөр. Үүнд хүрээ хязгаар байгаа.Үүнийг уншихаар байнгын хорооны ажлын хэсгийн хийж болох чиглэлд оруулжээ. Уг нь мөрдөн шалгалт бол нэг кейс дээр задлан шинжилгээ хийдэг. Хэрвээ тодорхой сэдэв дээр ажиллаад энэ зөв гэж шийдвэл бусад бүх гишүүд цаашдаа ингээд ажиллаад явна.

Мөрдөн шалгана гэхээр тодорхой хэрэг байх ёстой. Хөгжлийн банкны асуудал бол хэрэг үүссэн. Энэ түр хороог байгуулах нь манай парламентын түр хороог байгуулдаг зарчим дээр асуудал үүснэ. Энэ гажуудал үүсгэх вий. мөрдөн шалгах ажил явагддаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Бүх тогтолцоог хянан шалгах боломжгүй.     

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ