МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.05.13
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Эдийн засгийн эрсдэлээ яаж тооцоолсон бэ.

УИХ-ын чуулганы /2022,05,13/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:  

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.    

Төсвийн төсөөллөө саяхан баталсан. 2023 онд хийх ажил энэ төсөөлөлтэй хэр уялдаж байгаа вэ. Асуудал дутуу харагдаж байна. Асгат гэх мэт төрийн мэдлийн орд газраа хөдөлгөх үү. Зам тавьж эрчим хүчээ нэмэх ямар ажил байна. ШУ-ны ололтыг эдийн засагтай холбох ямар ажил байна. Манай улсад ШУ-ны газрууд тэжээмэл салбар боллоо.

Ажлын байр нэмэгдэж байж, ядуурал буурна, бусад орнуудын туршлага ч үүн дээр анхаарсан байдаг. Мөн боловсролын асуудал ядууралтай холбоотой, боловсролын тогтолцоонд юу хийх вэ, Хөрөнгийн зах зээл дээр яаж ажиллах вэ. Банканд суурь ямар өөрчлөлт хийх вэ. Гадаад худалдаанд яаж анхаарах вэ. Манай улсын худалдаа яагаад зогсонги байна. Эдийн засгийн эрсдэлээ яаж тооцоолсон бэ.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.    

ШИНЭ МЭДЭЭ