2022.05.13
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Б.Саранчимэг: Хувийн тэтгэврийн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагатай байна

УИХ-ын чуулганы /2022,05,13/-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийн талаар тавьсан асуулгын хариуг сонслоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: 

Авлига, ашиг сонирхлын зөрчил нийгэмд маш сөргөөр нөлөөлж байна. Одоо бид шинэчлэл хийж, тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй. Хувийн тэтгэврийн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагатай байна. ЭМД-ын Ерөнхий газар 2021 оноос хойш сайн ажиллаж байна гэж харж байгаа. Гэхдээ бүтцийн хувьд яаж ажиллаж байна вэ.

Түүний асуултад ЭМД-ын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн хариуллаа.   

ШИНЭ МЭДЭЭ