МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Чингэлтэй дүүргийн 1-6 дугаар хорооны 16 байрны дээвэр засварын ажлуудыг хийж эхлээд байна.
2022.05.16
Орон нутгийн хөгжил

Чингэлтэй дүүргийн 1-6 дугаар хорооны 16 байрны дээвэр засварын ажлуудыг хийж эхлээд байна.

Тус дүүргийн Орон сууцны хороод буюу 1-6 дугаар хороодын иргэдийн хамгийн тулгамдсан асуудлуудын нэг бол орон сууцных дээвэр, гадна дулаалга фасад засварын асуудал.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар тус дүүргийн орон сууцны хороодын дээвэр, фасад засварт 2021, 2022 оны Улсын төсөвт зохих хөрөнгийг суулган нийт 14 байрны гадна фасад засвар, 16 байрны дээвэр засварын ажлуудыг хийж эхлээд байна.

Чингэлтэй дүүргийнхээ 3 дугаар хороонд хийгдсэн МУИС-20, НХДЗ-20 байрнуудын гадна дулаалга, фасад засвар болон 50 мянгатын 19 байрны дээвэр засварын ажлуудтай танилцлаа.

ШИНЭ МЭДЭЭ