Нийгмийн даатгал татвар биш, ирээдүйд баталгаа болох ёстой
2022.05.17
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Нийгмийн даатгал татвар биш, ирээдүйд баталгаа болох ёстой

Иргэд Засгийн газраас оруулж ирэх Нийгмийн даатгалын багц хуулийг үр шимийн бодитоор хүртэх шинэчлэл хийгдэж, цаг алдалгүй чуулганаар оруулж ирэхийг хүлээж байна. Энэ талаар зарим гишүүдийн хувьд өөр өөрийн байр сууриа илэрхийлсээр байгаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар НДС бол хүмүүсийн амь амьдралтай холбоотой чухал асуудал, иргэд хөдөлмөрлөж, орлоготой байж байгаад хөдөлмөрлөх чадваргүй болохоор эдийн засгийн эрх чөлөөтэй байх гэж мөнгөө төлдөг. Энэ бол татвар биш гэж өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр байр сууриа илэрхийлсэн. Түүний хувьд энэ асуудал дээр гишүүн болохоосоо ч өмнө ач холбогдол өгч иргэдийн дуу хоолой болж төрд саналаа хүргэж, ажиллаж байсан.

Тэрээр 2011 онд Засгийн газар, даатгалын мөнгийг үрчихсэн 2,1 ихнаяд төгрөгийг ойрын 3 жилийн хугацаанд үе шаттайгаар барагдуулна гэж тухайн үеийн сайд , дарга нар амлаж байсан, португали тусгасан бичиг нь надад байна. 

Мөн 9 ихнаяд орчим төгрөгийг төлнө гэж португали тусгасан энэ өр барагдсан уу. Түүнчлэн нийгмийн даатгалын байгууллага даатгуулагчийнхаа гомдлыг барагдуулдаггүй гэдгийг ч шүүмжилж байсан юм.   

Иргэдийн хувь ч түүний байр суурийг дэмжиж, НДС-ын өнөөдрийн тогтолцоог шүүмжилсэн сэтгэгдлээ комметоор илэрхийлж байлаа.


С.Ганбаатар гишүүний хувьд Нийгмийн бодлогын байнгын хорооны хурал дээр ажлын байр, ЭМД 2 бол улс орны хамгийн чухал асуудал, төсөв, ЭМД 2 тусдаа байх ёстой гэсэн байр суурийг мөн илэрхийлсэн юм.

Түүнийг дэмжсэн иргэдийн коммент цөөнгүй байлаа.

Тэрээр өнгөрсөн сард болсон Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хурал дээр өнөөдөр 20 жил боловсролын салбарын ажилтан албан хаагч нар жил бүр 20 % нийгмийн даатгалд өгөөд байхад 22.7 сая төгрөг дунджаар нэрийн дансанд байх ёстой.  

Одоо энэ мөнгө байхгүй. Эрүүл мэндийн ажилчдынх үүнээс ч илүү мөнгө байх ёстой. Энэ мөнгө хаана байна вэ гэдгийг тодруулж байсан.

ШИНЭ МЭДЭЭ