2022.05.19
Эдийн засаг, Худалдаа
Ж.Сүхбаатар: Өрийн бодлого, зохицуулалтын асуудалд Төсвийн байнгын хороо ямар дүгнэлт хийж байна вэ
УИХ-ын чуулганы /2022,05,18/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
Бид хөрөнгө оруулалтыг багасгана гэдэг, гэтэл үүний орон зай ямар байна. Өр үйлдвэрлээд байна гэж байна. Өрийн бодлого зохицуулалтын асуудлыг Сангийн яам хариуцдаг. Мэдээж их хурал бодлогоо тодорхойлоод явдаг. Аудитын дүгнэлтэд гадаад өр 2021 оны үлдэгдэл 2018 оноос 4,5 тэрбум доллараар нэмэгдэж, 33,2 тэрбум доллар болж манай улсын гадаад валютын нөөцөөс 7,5 дахин их байна.
Өрийн бодлого зохицуулалт сайжраагүй байна гэж дүгнэжээ. Энэ тал дээр ТБХ яаж харж байна. Юм л бол зарлага нэмэгдлээ гэж хэлээд сууж болохгүй. Түүнчлэн зэс, нүүрсний үнэ гайгүй нэмэгдсэн байгаа. Оюутолгойн асуудал төсвийн төсөөлөлд өөрчлөлт оруулах уу. Энэ төлөвлөгөө бодитой юу. Засгийн газрын өр бас өндөр байна. Зарлагын асуудал ярьж байгаа. Цаашдаа цомхтголын тухай ярих уу.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.