МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.05.20
Эдийн засаг, Худалдаа

Д.Сарангэрэл: ББСБ-ын үйл ажиллагааны тухай хуулийн төсөлд орж байгаа шинэчлэл хэр үндэслэлтэй вэ?

УИХ-ын нэгдсэн чуулганы /2022,05,19/ны өдрийн хуралдаанаар  Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийн хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: 

Энэ хуулийн төсөлд оруулж байгаа нэмэлт өөрчлөлт итгэл, үнэмшил төрүүлэхгүй байна. Төсөлд хуулийн зохицуулалт сул, зөвшөөрлийн тоог цөөлөх, техник технологийн өөрчлөлттэй холбогдуулан нэмэлт өөрчлөлт оруулж байна гэж үндэслэлд хэлжээ. Энэ хуульд шинэчилсэн найруулга хийх ямар шаардлага байгаа вэ. Иргэд энэ талын мэдээлэлтэй байх ёстой. Миний хувьд ББСБ-ыг дэмждэг, банкны салбартай өрсөлдөөн үүсгэж бий болсон.

Иргэдийн хувьд хүү өндөр байдаг, харин үйлчилгээ авахад шуурхай хүртээмжтэй байдаг гэж ярьдаг.  Иймд нэмэлт, өөрчлөлт хийх тодорхой шалтгаануудад хариулт авъя. ББСБ-д давуу тал их бий, харин хүү өндөр. Үүн дээр өөрчлөлт гарах уу. мөн гар утасны app ашиглаж иргэд зээл авдаг болсон, үүний тооцоо, судалгааг үзэхээр цаг, мөнгө хэмнэдэг. үүн дээр зохицуулалт орсон уу. Иргэдийн мөнгийг хэрхэн хамгаалах зохицуулалт орсон бэ.   

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.     

ШИНЭ МЭДЭЭ