МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дулааны станцын барилгын ажил эхэллээ
2022.05.22
Барилга, Хот байгуулалт

Дулааны станцын барилгын ажил эхэллээ

 

Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төвийн дулаан хангамжийн станцын барилгын ажил эхэллээ.

Монгол Улсын Засгийн газрын захиалгаар БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 10 аймгийн төвд төвийн дулааны станцыг байгуулах юм. 

Говь-Алтай аймагт байгуулах дулааны цахилгаан станцын шав тавих ёслолд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ш.Раднаасэд, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, төслийн гүйцэтгэгч компанийн удирдлагууд болон  албаны  хүмүүс оролцлоо.

 Барилгын ажлыг Солонгосын “Бюксан инженеринг” компани хийж, 180 Гкал/цаг хүчин чадалтай, 19 зуух бүхий 6 ДЦС, 46 км урттай хос дамжуулах шугам, 57 дулаан дахин дамжуулах төвийг 26,5 сарын хугацаанд барьж хүлээлгэн өгнө.

 
Tөсөл хэрэгжсэнээр орон сууц, айл өрх (50 м.кв бүхий) дулааны эрчим хүчээр хангагдаж, 100 орчим ажлын байр бий болно.

Мөн агаарын бохирдол буурч, утаанд агуулагдах хүхрийг 80 хувь, азотыг 75 хувиар, тоосонцрыг 99 хувиар, нүүрсхүчлийн хийг 50 хувиар бууруулна гэж тооцоолжээ.

ШИНЭ МЭДЭЭ