АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБОО

Зам тээврийн осол гаргасан даатгалгүй жолоочийн бусдад учруулсан хохиролыг АЖДС-аас барагдуулах боломжтой
2022.05.24
Зам, Тээвэр

Зам тээврийн осол гаргасан даатгалгүй жолоочийн бусдад учруулсан хохиролыг АЖДС-аас барагдуулах боломжтой

Жолооч нар зам тээврийн осол гаргасан тохиолдолд даатгалтай, даатгалгүй хамаагүй АЖДХ-ын 1800-1177 утсанд хандаж, асуудлаа 3 минутанд шийдвэрлүүлж болно. Энэ утас ЦЕГ-ын 102 утсанд дуудлага өгсөнтэй адил хэмжээний үйлчилгээ үзүүлдэг.

АЖДХ нь хуулиар хүлээсэн дараах үүрэгтэй. Үүнд  жолоочийн даатгалын сан бүрдүүлэх, жолоочийн даатгалын мэдээллийн сан бүрдүүлэх, жолоочийн даатгалтай холбоотой шуурхай үйлчилгээг явуулдаг.

Мөн тус холбоо нь даатгалгүй жолооч зам тээврийн осол гаргаж бусдад хохирол учруулсан хохирлыг барагдуулах эрх зүйн зохицуулалттай. Үүнд даатгалгүй жолооч зам тээврийн осол гаргах , даатгалын хугацаа нь дууссан жолооч, бусдын амь нас, эрүүл мэндийг хохироосон эзэн холбогдогч нь тодорхойгүй хэргийн газраас зугтсан тохиолдолд тус холбоонд хандаж хохирлоо барагдуулаад,  тодорхой хугацааны дараа хүүгүй тухайн төлбөрөө буцааж холбоонд төлөх боломжтой байдаг.    

С.Хишигзаяа: Зам тээврийн осол гаргасан даатгалгүй жолоочийн бусдад учруулсан хохиролыг АЖДС-аас барагдуулах боломжтой

ШИНЭ МЭДЭЭ