МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

БЗД-ийн 23-р хороо шинэ хүүхдийн цэцэрлэгтэй болно
2022.05.22

БЗД-ийн 23-р хороо шинэ хүүхдийн цэцэрлэгтэй болно

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа өнгөрсөн амралтын өдрүүдэд БЗД-ийн 23-р хорооны иргэдтэй уулзлаа. Уулзалтаар тус хороонд хэрэгжиж буй улсын төсвийн хөрөнгөөр баригдах шинэ цэцэрлэгийн бүтээн байгуулалтын талаар болон цаашид хийгдэх ажлын талаар мэдээлэл хүргэж санал, бодлоо солилцлоо

Шинээр байгуулагдах цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэх компанийн удирдлагууд мөн тус уулзалтад оролцсон юм.

• БЗД-ийн 23-р хороонд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 300 гаруй хүүхэд байдаг. Тус бүтээн байгуулалт нь нийт 250 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдүүд  цэцэрлэгтэй болох юм. Энэ төсөл хэрэгжсэнээр шинээр 50 ажлын байр бий болох давуу талтай.

• Мөн 23-р хороонд Шар хаднаас Улиастайн зам хүртэл 4.2 км хатуу хучилттай зам, гүүр баригдаж байгаа нь 23-р хороодын иргэдийн хувьд Шар хадруу чөлөөтэй, таатай зорчих боломжтой болж байна. 

Энэ жил БЗД-ийн 23-р хороонд нийт 18 тэрбум төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалтын ажлыг төлөвлөжээ.

ШИНЭ МЭДЭЭ