СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

21-р хороонд үүссэн хур хогийн цэгүүдийг бүрэн цэвэрлэж дууслаа
2022.05.24
Байгаль Орчин, Аялал жуулчлал

21-р хороонд үүссэн хур хогийн цэгүүдийг бүрэн цэвэрлэж дууслаа

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн санаачилгаар 21-р хорооны таван байршилд үүссэн хур хогийн цэгийн цэвэрлэгээ бүрэн дууслаа.

 
Тодруулбал, Хүй 7 худгийн морь барианы ард, Баян-Өндрийн чанх урд, Баян-Өндөрийн зүүн тал, Давааны зөрлөгийн төмөр зам дагуу, Засмал төв замаас салаад хайрганы карьерын ухсан нүхний ойролцоо таван байршилд 8 га газрын 20 мянган мкв талбайгаас 9000 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэг рүү зөөвөрлөлөө.
 
Энэхүү ажлыг ЗДТГ-аас хог цэвэрлэгээний “Улаанбаатар шинэчлэл” ХХХ-тай хамтран зохион байгуулж байна. Тус ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг тавдугаар сарын 7-нд 21-р хороонд ажилласан бөгөөд хэд хэдэн үүргүүдийг ажил хэрэг болгохоор өгсөн.

 
Өгсөн үүрэг, чиглэлийн дагуу хур хогийн цэгийг бүрэн цэвэрлэж, дууссан бөгөөд төлөвлөсөн бусад ажлууд үе шаттайгаар хэрэгжиж байна. Үүний нэг жишээ нь хур хог үүсдэг байсан талбайд мод үржүүлгийн газар байгуулахаар Шведийн олон улсын байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан.
 
Мөн 8 га газрын 20 мянган мкв талбайг ойжуулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр болсон. Тиймээс 21-р хорооны иргэн, айл өрхүүд ил задгай үүсмэл хогийн цэг үүсгэхгүй байж, байгаль орчноо бохирдуулахгүй байхад анхаарч өгнө үү. Та бүхэн иргэний үүргээ ухамсарлан орчны бохирдол үүсгэхээс зайлсхийж, хог хаягдлын тухай дүрэм журамтай танилцан, хог хаягдлаа ил задгай хаяхаас татгалзаарай.

ШИНЭ МЭДЭЭ