https 231

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.05.24
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Х.Булгантуяа:Дотоодын хүнсний аюулгүй байдалд анхаарч, иргэдийн эрүүл мэндийг хангаж ажиллах шаардлагатай

УИХ-ын Төсвийн байнгын хорооны /2022,05,24/-ны өдрийн хуралдаанаар Хүнсний аюулгүй байдлыг хянах тогтолцоо,  зарцуулсан хөрөнгийн үр дүнд хийсэн аудитын тайланг сонслоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

Энэ Аудитын тайланг вэбрүү нь орж байгаад нэг бүрчлэн уншиж танилцсан. Харахад авахаар зүйл их байна. Хүнс, хөдөө аж ахуйн яамны үйл ажиллагааг шүүмжилж байна гэж битгий бодоорой. Ажил хэрэг болгоосой, төсөв төлөвлөгөөгөө уялдуулж оруулаасай, дотооддоо хэрэглэж байгаа хүнс маань  эрүүл байгаасай гэсэн ргэдийн хүсэлтийг та бүхэнд уламжилж байгаа юм. Хүнсний аюулгүй байдлын чанарыг хангасан,  олон улсын стандартад нийцсэн шим тэжээлтэй бүтээгдэхүүнээр хүн амаа хангаж чадахгүй байна. Орон нутагт өөр, өөр стандартаар  хадгалдаг, зарцуулалтад хяналт тавидаггүй асуудал байна. Нэг үеэ бодоход гол нэрийн 6 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээ дотооддоо хангаад байгаа боловч хүнсний бүтээгдэхүүний 42,1 хувь нь импортоос хамааралтай байна. Хүнсний аюулгүй байдлын статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлал бодит байдлаасаа зөрүүтэй, сав баглаа боодол муу байна. Ийм байдалтай байж болохгүй. Дотооддоо үйлдвэрлэж болох бүтээгдэхүүнийг гаргаж чадахгүй иргэдийн эрүүл мэндэд халтай зүйл хийж байгаад хэн хяналт тавих ёстой юм.

Хүнс, хөдөө аж ахуйн яамтай холбоотой дэмжлэг их бий. Гэтэл салбар яамнаас томоохон шийдлүүдийг оруулж ирж батлуулсан тохиолдол бага. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүнсний аюулгүй байдал, хангамжийн асуудлаар Улсын их хуралд өргөн барьсан тогтоолын энэ цаг үед байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хүнсний аюулгүй байдал, хангамжтай холбоотой дэд хороог байгуулаад үүн дээр асуудлуудаа шахаад байнгын хороо, цаашаа Улсын их хурал руу оруулбал илүү үр дүнтэй юм болов уу гэж харж байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ