МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.05.25
Эдийн засаг, Худалдаа

Ц.Цэрэнпунцаг: Төр, хувийн хэвшлийн түншлэлд гуравдагч талын оролцоог бий болгох уу

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2022,05,25/-ны өдрийн хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

Энэ хуулийг дэмжиж байгаа. Тодруулах 3 зүйл байна. Боловсролын тухай хууль орж ирсэн үүнтэй уялдаж байгаа зүйл байна уу. Нийгмийн үйлчилгээний салбарууд энэ түншлэлийг хийх гэж байна. Ялангуяа эрүүл мэндийн салбар дээр хувийн салбар орж ирж ажиллах юм байна гэж ойлгож байгаа. Боловсролын салбар дээр багш нарын асуудал бий. Жишээлбэл, сумын сургуулийн багш нар нийлээд менежментээ сайжруулъя, боломжтой бол сургууль дээрээ гүнзгийрүүлсэн илүү үйлчилгээ, хичээлийн программ авъя гэвэл санхүүгийн болон бусад хэрэгцээний  шаардлага гарна. Үүн дээр төлбөр нэмж байж санхүүжилт хийх хэрэгтэй болно. Ийм боломжийг хуулиар нээж өгч байгаа юу.

Хоёрдугаарт Б.Жавхлан сайдын хэлснээр энэ хууль хүчин төгөлдөр болвол концессийн үйлчилгээ зогсох юм байна гэж ойлголоо. Үүн дээр концесс гэдгээ бид ярих хэрэгтэй. Концесс, түншлэл гэдэг нэр томъёогоо тодорхой болгомоор байна.  

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ